Fail

896 94 12
                                    







"Таарчдээ..."

Төөрчихсөндөө итгэж ядах эмэгтэй халуун нар луу хялайсаар ийн үглэв.

Гарч зугтаагаад дөрвөн цаг хэртэй гүйсэн ч шигүү ой модыг хөндлөн гулд туулаад жижиг горхитой ойн цоорхойд ирсэн юм.

"Ким Нари! Чиний амьдралд бүтэх юм гэж байна уу?"

Бухимдсаар зугтаж яваагаач умартан цуурайттал хашгирах түүнд одоо бол юу ч хамаагүй бололтой.

Горхи эх авч урсдаг томхон хад байсан бөгөөд тэр ядаж л агуй олдоно хэмээн найдсаар хадыг тойрон ажина.

"Хаана байгаагаа ч мэдэхгүй. Хаана байснаа ч мэдэхгүй. Хаана байх ёстойгоо ч мэдэхгүй."

"Ингээд бодсон чинь би чинь ямар орчлонгоос тасарцан гар вэ?"

'' Ой модонд араатан мараатан байдаг болов уу? Хүүрнүүд чинь унтаж байхад идчихвийдээ!"

Тэр жийрхсээр аль сэрүүхэн харагдсан газартаа очиж хэвтсэн бол Жимин түүнийг ой моддын захаар хайж байсан юм.

Учир нь эмэгтэй хүн харанхуй шугуй ойруу зугтахгүй хэмээн таамагласан хэрэг. Гэвч өнөөх таамаглалын эзэн ойн хамгийн гүнд нэгэн булгийн дор унтаж буй.

Харуй бүрий болсон ч түүнийг олоогүйд хайлцаж буй хүмүүстээ уураа гаргаж эхэлсэн Жимины ааш хэцүүдэв.

"Эрхэмээ хотын бүх гарцны камер бичлэгийг үзсэн ч Ким Наригын дүрс байтагуай сүүдэр ч алга."

"Чи наадхаа хариулт гэхгээ юу?"

Тэр нүдээ бүлтгэнүүлсээр гар далайх Жиминаас дальдчин зогсоно. Нэг нь цаанаас

"Эсвэл ойруу орчихсон байхаа. Ким Нари шиг өвчтэй хүүхэн ой зэргээс айхгүй...."

Жимины ширүүн харцтай тулгарсан тэрээр амаа алгадан " Нөгөө авхайг бусад эмэгтэйчүүдээс илүү зоригтой гэх гээд л."

"Бүх хүмүүсээ цуглуул ойг бүслээд самна.!"



Оройны улаан нар модны үзүүр дээр тусаж удахгүй гэрэл үгүй болохыг илтгэнэ.

"Өнөөдөр л энд хоночихоод маргааш цагдаа нтр дээр нь очиж уйлж унждийму яадгийн."

Харанхуй болчихсоныг далимдуулан тэрээр цамцаа тайлж нөмрөөд модны дор хэвтээд өгөв. Гэвч түүнийг удаан хэвтүүлсэнгүй. Дээрээс нь модны өт унаж биеэр нь хаздаг шоргоолж гүйгээд ирэхийн цагт тэр хараал тависаар булгийн эрэг дээр очин хэвтэв.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now