Аз

606 85 3
                                    

Эмэгтэйчүүдийн эмнэлэгийн үүдээр нэгэн залуу санд мэнд бүдчисээр гүйн орж ирэх бол эмнэлэг доторх хүмүүс залуугын царайлаг төрхийг уулга алдан биширцгээж байв.

"Аав! Аав? Нари хаана байна?"

Жимины нүд нь орой дээрээ гарчихсан байх бөгөөд ирсэн дариудаа л тэднийг шалгаан үсчиж гарав.

"Сая эход харуулах гээд орсон..."

Жимин урдаа байх өрөөний хаалгыг татан шагайгаад эмчээс орж болох зөвшөөрөл эрэлхийллээ.

"За өөрөө хэн билээ?"

Эрэгтэй эмч ийн хөмсөг өргөсөөр асуухад Нари гараа сэгсэрсээр.

"Эмчээ манай хүүхдийн аав юм л даа."

Нари үүнийгээ яагаад ч юм Жиминрүү харахгүйгээр аль болох цааш шигдээд байсанд Жимин түүний дэргэд суугаад хэдийн урсаад эхэлсэн нулимсаа урсгаад гарыг нь зөөлөн үнэрлэв.

Жижиг дэлгэц дээр бяцхан цэг үзэгдэж төд удалгүй эмчийн ачаар тэд анх удаа хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсов.

"Үүнээс харахад та зургаан долоо хоногтой юм байна шүү дээ. Тэгэхээр одооноос эмчийн хяналтандаа байнга ороод явна шүү за?"

Жимин үүнийг сонсуутлаа инээх аядсан царай нь ахин уй гунигт автаад уйлж эхлэв.

Түүнд одоо бол өнгөрсөн хоёр сард Нарид болон хүүхэддээ хэрхэн хандаж байсан нь бодогдоод ингэж байгаа хэрэг.

Шалан дээр унтуулсан, харааж зүхсэн, тэр бүү хэл гар хүрсэн шүү дээ. Ингэх нь аргаггүй.

Нари босож суусаар түүний гарыг атгаад эмчийн ширээний өмнө очиж суув.

Тэд хэрэгтэй гэсэн бүх зөвлөгөөгөө авсаар гарч ирэх бол Жимин нулимсаа арчин арай хийн бэлцийж улайсан нүдээ нээв.

Үүдэнд хагас цаг хэртэй хүлээсэн тэдний эцэг эх Наригын гарыг атгаад итгэл тээн харахад Нари өнөөх хүүхдийнхээ жижигхэн хар зургаар нүүрээ сэвэх нь тэр.

Магнай нь хагартал баярласан тэд Нариг зүгээр ч явуулахыг хүссэнгүй. Жимин арай хийж тэдний чирсээр гадна гарч ирэх бол эцэг эх нь өөрлүү нь нэг хялайгаад Нариг ээлж ээлжээрээ нэг нэг үнсэх нь тэр.

"Аав ээж одоо болноо! Гэртээ харь хайр бид хоёрт хийх ажил их байна."

Жиминыг тэгж хэлмэгц ээж нь муухай харсаар.

"Миний охион ээжээрээ авхуулах юм юу байна?"

"Үнэндээ өнөөдөр би нэг утас авдаг юм билвүү л гэж бодож байсан юм."

"Би аваад өгье хамт явъя."

Жимины ээж уухайн тас ийн орилох бол Жимин тэднийг халгаасангүй.

"Харь лдаа гуйя! Бид хоёр дараа та хоёр дээр очъё за юу?"

"Миний охин болов л хувцасаа чирээд ирээрэй."

Ээж нь ийн хэлээд нүдээ ирмэн цааш машинаа зүглэхдээ аавд нь дохио өгөв.

Аав нь энгэрийнхээ халаасыг ухасаар нэгэн карт гаргаж ирээд Наригын гарт атгуулчихав.

"Манай ачын анхны бэлэг шүү."

Тэр ч бас нүдээ ирмэсээр машиндаа суух бол Нари Жимин хоёр амаа дарсаар үлдсэн юм.

"Энэ нөгөө хар карт нь мөн үү?"

Наригын хоолойн өнгө дээшилсэн байх бөгөөд итгэж ядаж байгаа нь илт.

"Мхн. Аав одоо намайг тэгж их гуйж байхад өгөөгүй юм байж чамайг асуугаачгүй байхад өгчихөж байгаа юмуу?"

Жимин толгой дохисоор ийн хашгирах аядахад Нари одоо л нэг ойлгосон гэсэн шиг гараа өргөн орилоод тэрүүгээр дүүрэн үсэрч дэвхцэв.

"Миний хүүхэд ингээд алтан халбага зуугаад төрчих гэж!"

Нариг гайхширч байх явцад Жимин одоо л нэг гэсэн шиг түүнийг чадхаараа чанга тэврээд авав.

"Яагаад надаас нуусан юм?"

"Зүгээр л хүсээгүй..."

"Уучлаарай би сайн байж чадаагүй болохоор л чиний найдаж чадах хүн болоогүй хэрэг."

"Үгүй дээ зүгээр."

Саяхан л инээж хөөрч байсан залуус хүйтэн аура ялгаруулцгаах нь тэр.

"Гуйя Ким Нари миний эхнэр болооч?"

Тэр доош сөхөрсөөр гарыг нь атгаад ийн гуйх бол Нари гараа шидэж хаяад мөнгөө хэрхэн үрэх талаар бодон цааш алхав.

"Чи яавал надад зөвшөөрөх юм бэ?"

'Тэнэг амьтан! Хэн болзоог алгасаад бүр болоогүй үерхэлийг алгасаад гэрлэх санал тавьдаг болчихсон юм?'

*Чимээгүй хашхирах*

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now