Sweet

486 80 3
                                    

Цусны мэр сэр толботой гашуудлын өнгө аястай хосууд атгалцсан гараа салгалгүй алхална.

Гэрлэлт батлах төвийн үүдээр нэг алхав уу үгүй юу Наригын утас хангинаж тэднийг буцан гарахад хүргэв.

Хадам аав гэх нэрний эзэн утасны цаанаас их л тайвнаар хоолонд урих бол Нари авиа гаргахаас өөрийг үл дуугаран уруулаа зууна. Жимин түүний нөхцөл байдлыг бодолцон очиж чадахгүй тухай хэлэх гэж оролдовч Нари толгой сэгсэрлээ.

Тэд буцаад л машинд суухад Нари тэвчсэн нулимсаа зөнгөөр нь хаяад хэсэг мэгшүүлсний эцэст нүдээ даран доош тонгойгоод сулхан хоолойгоороо хараал зүхэл өгүүлэв.

"Би чадахгүй нь. Чамтай ахиад нэг минут ч хамт байж чадахгүй юм шиг санагдаж байна."

Жимин түүнд юу ч хэлж чадсангүй гагцхүү уйлах гэж буйгаа анзааран Наригын гарнаас тас зуурна.

Тэд нэг нэгэн рүүгээ өмөлзөнгүй ширтэж байсан ч хэнийх нь хатуу зан юм хэдийн Жимины эцэг эхийн харшид ирж үүдэнд нь тэнгэр ширтэн зогсоно.

"Энэ сүүлийнх байх."

Нари энэхүү оройн хоолноос гарч ирэхдээ хэдийн Жиминд буцан ирэхгүйгээр явах гэж буй нь илт.

Жимин үг дуугарсангүй оройн хоолны туршид тэр бодол болон чимээгүй л сууна. Харин Нари юу ч болоогүй аятай эцэг эхтэй нь инээд хөөр болон хоолыг дуусгана.

"Чи! Эхнэртээ гоморхоод байгаа юм уу?"

Аав нь хэзээ ч түүнийг амаа хамхихгүйг мэддэгийн улмаас ийн зандарав.

"Хуучин найз залуу нь эргэлдээд байгаа нь ямар Наригын буруу биш! Юундаа хошуугаа унжуулаад байгаа юм?"

Нари харин Пак ноёнд чимээгүй гэх шиг зангаад сонин царайлсаар хөмсгөө нумруулна.

"Юу? Ямар залуу яасаан?"

Жимины хоолой дээд өнгөндөө тулж хөмхийгөө зуун ийн тулгалаа.

"Бид цадчихлаа! Одоо харьядаа ааваа."

Нари яаран босоод сандлаа түлхэн худлаа инээсээр аав ээжтэйгээ тохиролцох шиг нүдээ ирмэлээ.

"Би гараад..."

Ээж нь Жиминыг зуурах хойгуур Нари гялсхан алхалсаар харшын хаалгыг гаднаас нь хаалаа.

"Ээж! Тавьлдаа. Бэргүй болмоор байгаа юм уу?"

Жимины ээж эргэлзсээр гараа суллах бол Жимин түүний араас яаран гүйлээ.

Нари өмнөх шигээ хурдан гүйхийг хүсэвч доргих гэдэс нь түүнд ямар ч боломж үл олгоно. Жимин хэдхэн минутын дотор түүнийг гүйцэж ирээд мөрнөөс нь атган гараа чангалаад гүйснээс болон давхцах амьсгалаа Нарид тулган архирлаа.

"Энэ байж. Надаас явах гэсэн шалтгаан чинь би биш тэр залуу чинь байж тийм үү?"

Нари толгой сэгсрэн түнхэлзэх зүрхээ дарж ямар нэгэн зүйл хэлэхийг оролдоно.

Жимин ойртож зүрхлэхгүй байсан уруулаа хүчлэн зууж аваад ширүүхэн үнсэж нимгэхэн уруулыг нь хавдтал сорно.

"Миний гэсэн зүйлс минийх хэвээрээ дуусах болно ойлгов уу? Хүсэхгүй байвал хүчирхийлнэ за юу!"

Нари урам хугарсан харцаа тас хаагаад зөөлнөөр толгой дохилоо. Хариуд нь Жимин түүнийг мөрөн дээрээ тохоод өмнөх шигээ өгзөгийг нь алгадлаа.

"Минийх! Хаа зайлна гэж бодсон юм?"

Жимин заналхийлэл агуулсан хоолойгоороо ийн хэлээд нүдээ нарийсган машиныхаа зүг алхав.

"Би чамтай хамт явмааргүй байна."

Машиныхаа урд ирэн хаалгыг нь онгойлгоод суулгах гэсэнд Нари ийн дуу алдахад Жимин галзуу хүн шиг инээгээд янз үзээд байна уу гэсэн харцаар харан нэг гараараа хацрыг нь шахан базаад.

"Галзуугын эмнэлэгт хүүхдээ төрүүлэхгээгүй л бол үлдэх тухай ярихгүй шүү!"

Үнэн сэтгэлээсээ уурлахаараа дэлхийг ч түймэрдэх чадалтай түүнтэй сөргөөцөлдөхийг лав тэр хүссэнгүй.

"Эсвэл эргэлдээд байгаа дэлчгэрийг чинь амьдаар нь чанах юм уу?"

Нари гүд хийн шүлсээ залгиад машинд дуугүйхэн суулаа.

Жимин хаалгаа хаагаад нүд нь таталдан нэг зүйлийг бувтналаа.

"Тэр новшийг ярихаар үгэнд орж энэ тэр."

"Алах л юм байна л даа.."

Тэр машиныг тойрохдоо гараа зангидсаар ийн сийгүүлнэ.




Жимин үнэхээр зангаа тавихгүй ээ миний хамуудаа.

Дунд нь хэд хэд унтаж байж л та нарт нэг юм өгөх юмдаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дунд нь хэд хэд унтаж байж л та нарт нэг юм өгөх юмдаа. Насны намар юм болов уу?

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now