Нөхрийн ажил

637 88 6
                                    

"Хайраа би уг нь..."

Салхи сэвэлзэх цонхны дор гараа өргөн суух залуу үг хэлэх гэсэн ч түүний эхнэр болох хүн тийм ч нааштай хандсангүй.

"Амаа тат!"

Жимин нэгэнт эхлүүлсэн зүйлсээ дуусгахыг хүсэн ам нээв.

"Чи яагаад ганц удаа ч болов надад хайртай гэдгээ хүлээн зөвшөөрч болдоггүй юм?"

Хоолойн дээр нь үгс нь тээглэж удаан хугацаанд өргөсөн гар нь чичигнэсээр тэвчих гэж байсан нулимс өөрийн эрхгүй урсахыг мэдрэхдээ тэрээр ахин өөрийгөө хорихыг хүсээгүй юм.

Нари ч бас өөрлүү нь харц чиглүүлж чадахгүй шал ширтэн уйлах залуугаас болж сэтгэлээ өвдөхийг мэдэж байв.

"Ахх жирэмсэн үед сэтгэл санаа тогтворгүй болдог гэж нээрээ л үнэн бололтой."

Анх удаа түүний зангирсан хоолойг сонссон дариудаа дээш харах Жимин нүдэнд нь гялтганах нулимсийг хараад амжив.

Нари нулимсаа гараараа шувтарсаар цааш харан суух бол Жимин яаран сандарсаар босоод хаа ч юм нэг буланд нууж орхисон бөгжөө авсаар түүний урд сөхрөв.

Хэний ч өмнө толгой гудайлгадаггүй тэрээр энэ эмэгтэйн өмнө сөхөрсөн мөч нь тоогоо алдаж байгаа биз.

"Энэ удаа би чамаас асуухгүй. Бүр гуйх ч үгүй."

Жимин Наригын гарыг татан авчраад хуруунд нь хурдхан шиг хэдэн арван саяын үнэтэй бөгжийг зүүж орхив.

'Гуйсан мөч болгонд чинь би зөвшөөрдөг байсан юм чамд хэлэлгүйгээр...'

Жимины зөөлөн харц түүнийг энхрийлсээр гарыг нь үнсэх үед Нари ч мөн түүнийг хэзээ ч байгаагүй мэт шинэхэн бас хайр гэрэлтэх нүдээр харж байв.

"Минийх болчихсон байхад би яагаад асууна гэж?"

"Мангар!"

Тэд нулимс нь хатаж амжаагүй нүдээрээ хайр цацруулан ширтэлцэцгээв.

Жимин дээш өндийсөөр ойртож зүрхэлдэггүй уруулыг амтлав.

Ямар их жаргал вэ?
Буцааж түлхэлгүй хариу өгнө гэдэг.

"Тийм жаргалтай байна уу?"

Тэнэг хүн шиг маасайх түүнийг харахад өөрийн эрхгүй мишээл нь тодорч одоо ч атгалцсан хэвээр байх гарнуудыг ажиглана.

"Тийм! Үүнээс илүү жаргалтай байж үзсэнгүй."

"Хөөе! Чи ямар муухай хүн бэ? Хүүхэдтэй болсноо мэдээд үүний дайнд ч баярлаагүй хэрэг үү?"

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now