Home

654 86 8
                                    

Зам дагасан гэрлийн шонгууд машиныг гаднаас нь гэрэлтүүлэх бол Нари байн байн Жиминд эцэг эхийнх нь өгсөн алтан бөгжийг гайхуулан нүднийх нь өмнө хуруугаа эргүүлж тойруулсаар байсан юм.

"Даанч жигтэйхэн урд сууя гээд байсан ингэх гэж л дээ."

"Нари? Би чамаас ганц л юм асууя?  Бид үнэхээр хүүхэдтэй болоогүй юмуу?"

Саяхан л хэдэн саяын үнэтэй бөгжөө харан амаа урагдтал инээж байсан эмэгтэйн царай огцом өөрчлөгдөх нь тэр.

"Үгүй ээ! Би хэлсэн шдэ! Жирэмсэн биш гээд байхад!"

Уцаартайхан хэдэн үгсийнх нь хариуд уураа барьж чадалгүй замийн хажуу руу шахаж зогсох нь тэр.

"Тэгвэл яах гэж эцэг эхэд минь худлаа хэлж байгаа юм?"

"Бэр нь гэж зөвшөөрөгдөх гэсэн юм! Яасан?"

"Үнэхээр тийм байлаа ч. Ийм зүйлээр болно гэж үү?"

"Чамайг анзаараггүйг мэдэх ч чи яагаад ганц ч удаа болов тэдний сэтгэлийг бодож үзээгүй юм!"

"Миний эцэг эх хэдэн жил хэчнээн удаан ачаа хүлээснийг мэдэх үү?"

"Хэр их удаан хүлээсэн болоод хүсэл зорилгыг минь нэгт тавьдаг эцэг эх минь хүчээр эхнэр авч өгөх гэх вэ дэ? Чи ядаж тэр хоёр хүний хэр их баярлахыг ажиглаагүй гэж үү? "

"Чамд өчүүхэн ч гэмших сэтгэл алга уу?"

Нари анх удаа Жиминд загинуулсандаа гомдох бол тэр үүнийгээ ил гаргахыг хүссэнгүй. Доош харан зэмлүүлж байсан тэрээр амьсгаа аван Жиминрүү ширтэх нь тэр.

"Гэмших?"

"Анх намайг зүгээр л мөрөөрөө архидаж байхад хулгайлж хорьж цагдаж бүр болоогүй хүчирхийлсэн нь чи өөрөө!"

"Чамаас болоод миний амьдрал тэнд орвонгоороо эргэж байхад би чамаас гэмших сэтгэл нэхсэн билүү?"

"Ха! Би хэнээс юунаас болж өөрийгөө буруутгах юм. Эцсийн эцэст чи миний хувьд хэн юм?"

"Би яагаад зүгээр л хүн хулгайлдаг тэнэг залуу болоод ойр дотных нь хүмүүсийг гомдоохгүйг хичээх ёстой шалтгаан надад хэлээдэх?"

"Тохиролцоонд чи худал хэлэх ёсгүй гэж заасан удаагүй. Зүгээр л зөвшөөрүүл гэсэн."

"Би ч тохиролцоондоо хүрсэн тийм биз."

Нари хэчнээн уурласан ч үнэт эдлэлийг ядам хуруунаасаа салган машины хайрцганд алга болчхооргүй завсарт хийх нь тэр бөгжинд хэр их дуртай байсныг нь харуулах биз.

"Нари би..."

Жимин түүнд үг хэлэх гэсэн ч тэр буугаад хаалгыг нь ширүүхэн савж орхилоо.

"Намайг уучлаачдээ! Би.. би буруутай! Чамайг надад хайргүйг мэдсээр байж хүчилдэгт уучлаарай. Гуйя"

Жимин түүний ардаас гүйсээр бэлхүүсээр нь гараа оруулан чангахан тэврээд мөрөнд нь толгойгоо шигтгэн нулимс дуслуулах бол Нари эргэж харсаар түүнийг чадхаараа хүчтэй түлхээд хорслын харц тусгах нь тэр.

Хурдны зам учраас тийм ч их машин өнгөрөөгүйн дээр цаг орой болсон тул Нариг хашхирч буйг хэн ч сонсоогүй юм.

"Зайл Жимин. Зайл!
Чи амласан биздээ.
Үнэхээр тэдэнд зөвшөөрүүлчихвэл чи намайг явуулна гэсэн. Харин одоо би зүгээр л гэртээ харихыг хүсэж байна. Чамаас гуйя зүгээр л хараал идсэн сэтгэлгүй хүүхнийг хаячхаач дээ!"

Түүний хоолой аргаа баран цөхөрсөн басхүү залхсан байх бол Жимин хоосорч дундарсан харцаар түүнрүү нулимстай нүдээрээ ширтээд доош сөхрөв.

"Намайг хэзээ нэгэн цагт уучилбал. Хэрвээ хэзээ нэгэн цагт миний чамд хэр их хайртайг ойлговол. Гуйя. Зүгээр л нэрийг минь дуудаад хашхираарай. Тэр үеийг хүртэл би хүлээе."

Эмэгтэйн өндөр өсгийт цааш алхлах нь сонстож гэрэл дор ганцаар сөхрөн үлдэх Жимин яагаад ч юм түүн рүү харахыг хүссэнгүй.

Тэр эргэж харахгүй бол яах юм. Сэтгэлийнх нь үгийг сонсоод өнөөх л залхсан уурссан харцаараа харвал яах болж байна.


















"Уучлаарай! Аав чинь жаахан сэтгэл хөдлөл ихтэй юм лда. Гэхдээ зүгээрдээ хоёулаа эхний хэдэн сар л түүнээс тусдаа амьдарчихъя тиймээ?"

"Учир нь ээж нь насаараа аавыг чинь хулгайлсан гэх шалтгаар дарамталж амьдрах хүсэл алга.
Зүгээр тиймээ?
Энгийн хүмүүс шиг болзоод үерхэж үзээд гэрлэх хэрэгтэй шүү дээ?"

Тэр үүр цайтал хүүхэдтэйгээ эцгийнх нь тухай ярилцсаар хэдэн сар ирээгүй гэртээ орох нь тэр.

Suuliin narigiin hesgiig hsad tanariin yahiig uzdimu gjigad bolison shu hha

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now