Эхнэр уурлана.-1

560 83 9
                                    

"Их сайхан л байгаа юм байна?!"

Нари заналтайгаар асуун инээхэд түүний уруул бага зэрэг чичирч байв.

Тэр өрөөг тойруулан харсаар нүдэнд туссан бэйсболлын цохиуруудруу шууд л алхав. Ард нь зогсож байсан хоёр хамгаалагчид энэхүү цохиурууд эзнийх нь алдаа гаргасан ажилчидыг шийтгэдэг хэрэгсэл гэдгийг мэднэ.

Тэд инээдээ барьж ядна.

Учир нь хүн цохидог цохиурынхаа амтыг өөрөө мэдрэх нь байна шүү дээ.

"Нари! Наадах чинь л биш шүү! Би тайлбарлъя хайраа?"

Жимин айж самгардсаар цохиур эргүүлэх хүнээс зугтаан томоохон өрөөний эсрэг буланд очтол гүйв.

Нари өнөөх эмэгтэйн нүүрээр цохиураа гүйлгэн хэрхэн шүлсээ залгилахыг нь харан басаж байв.

Тэр нэгэнт ширээнд тулж ирсэн учраас үүрсэн цүнхээ тайлж тавиад доторх нандигнаж савласан хоолоо харах бол сэтгэл нь өвдөж байгааг ч мэдээд амжив. Савтай хоолоо гарган ширээн дээр тавилаа. Тагыг нь онгойлгоод хэсэг ширтэж байгаад ширээтэй нь нийлүүлээд цохиж гарав. Дээрх шилэн эдлэлүүд хагарч хар модон ширээ хэмхэрч эхэллээ.

Ширээн дээрх зүйлс хэдийн сүйдэж өрөөн доторх дөрвөн хүн бие биенрүүгээ айдсын харцаар ширтэж байв. Хамгаалагчид юу ч болсон эзэгтэйд гар хүрч болохгүйгээ мэдэх учир хаалгаа бага багаар онгойлгосоор хойш ухран алсуур гарч явав.

Тэд гарах үед хаалга хаагдсан ч чимээ сонсогдсонгүй. Жимин тэдэнрүү гар сунгасан ч өршөөл гуйсан харцаар хараад багахан завсарыг өд хөвөх мэтээр маш зөөлхөн хаагаад хаалга налан сууцгаав.

Хаалгаар ч багтахааргүй хоёр том залуу хөлсөө арчин чимээ сонсохоор хаалганд чихээ наана.

Харин дотор Нари ширээгээ хэмхэлж дуусаад дараагынх нь чи гэх шиг эмэгтэйрүү харц тусгав. Эмэгтэй гараа савчсаар ээрч мууран хойш цонхруу дөхнө.

"Эгчээ би ажлаасаа гаръя тэгэх үү? Намайг л явуулчих."

Тэр гар хавсарсаар гуйх бол Нари инээд алдсаар.

"Угаасаа ажилдаа ирж чадахааргүй болгоно!"

Хүнд цохиур өвдөгнийх нь доод талд буухад эмэгтэйн амь тавих дуу өрөөнд хадсаар тэр доош сөхрөв. Хугарчихсан нь гарцаагүй байв ч Нари үүнд ханасангүй. Тэр ахин хөлөө өргөөд үлдсэн хөлөн дээр нь чангахан буулгахыг хүслээ.

Түүний хөл өргөгдөхтэй зэргэцэн хэн нэгний гар бэлхүүсээр нь ороон дээш өргөөд холдуулчихав.

"Тавь гэж байна! Чи уйлаад нэмэргүй шүү! Чамайг алчихаад гараад ирэхэд надад нас байна за!"

Жиминыг тавихыг шаардахынхаа хажуугаар эмэгтэйг сүрдүүлэх чадамж түүнд бий бололтой.

Жимин түүний үсийг илсээр тайвшруулан үнсэж аль чадахаараа л нүүрээ ойртуулан аргадах гэж хичээнэ.

Нари түүнийг хэд хэд цохиод шаралхаж ноцолдсоор сүүлдээ ядран бууж өгөөд амьгаатан дээш харан хэвтэв. Түүний нүднээс доголон нулимс урсах нь түүнтэй төстэй үйлдэл яав ч биш.

Жиминыг дуудахад өнөөх залуус орж ирсээр эмэгтэйн өргөн гарах үед Жимин ч үг хэлээд амжив.

"Түүнийг эмнэлэгт аваачаад өг. Тэгээд ажлаас халагдсаны төлбөрийг нь ахиухан бодоод өгчих. Сэтгэл санааны хохирол эмнэлэгийн зардалыг бас тооцоод."

Нари гэдэс рүү нь гараа зангидсаар дэлсээд авах бол Жимин ханиалгасан ч инээх аядаад эвлэрэх гэж хичээв.

"Миний хайраа яаж байгаа юм бэ? Тайлбарлах гэж л байхад."

"Шххшш.. Хуц"

Тэр ширэв татсаар дунд хуруугаа гозойлгох бол Жимин хурууг нь атгасаар доошлуулан.

"Чи минь уураа барьж чадахгүй энд тэнд хүн зодоод шоронд орчихвол яана!"

"Тэгээч тэгээд тэр шорондоо хийгээд тэр хүүхнүүдтэйгээ сайхан жаргаарай!"

"Ер нь миний энэ уур уцаар чамаас л болдог биздээ! Муу хөгийн шалиг новш!"

"Би яаж шалигтсан юм?"

"Утасаа авахгүй гүрийж энэ тэр дургүй хүргэсэн *****!"

"За за уучлаарай уучлаарай. Чухал ажил ярьж байсан юм."

"Чиний чухал ажил чинь би за юу! Өөр чамд юу ч чүхал биш."

Наригын уур дахин сэдрээд тэр дээш өндийн хаалга руу хурдлав.

Хаалга савагдахтай зэрэгцэн хамгаалагчид зөрж ороод тушаал хүлээн зогсоно. Жимины харц огцом ширүүсэн цагаан цамцныхаа ханцуйн товчийг суллан хойш татах нь үзэгдэнэ.

"Ороод ирэхэд нь хэл өгчихөж болсонгүй юу?"

"Уучлаарай ахаа!"

"Одоо би тэр уучлаарайгаар чинь яах юм."

Тэр хэмхэрч үйрсэн ширээний дээрээс уртхан цохиурыг гартаа атгах бол тарж асгарсан хоолыг харахдаа зүрхшээж хөмсөг атиралдуулна.

Түүний гаргасан сэтгэл хэдийн газраар нэг таржээ.

"За за гарцгаадаа.."

Тэр санаа алдсаар дуу нь ч зөөлрөн цохиураа чулуудаад хайртынхаа араас гарахаар шийдэв. Саяхан байгуулсан хэдэн тэрбумын төсөвтэй гэрээг хөглөрсөн хэсгээс ухасаар гаргаж ирэн хэрэгтэй гэсэн нэг хуудсыг нь урж аваад хүрэмнийхээ халаасанд хийв.

"Усан борооноор хайччихав?"

Заа сайхан наадсан уу?😆

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now