Яг сэтгэл гутрал байх.

647 95 6
                                    


"Би баатар шиг залуутай сууна гэж мөрөөдөг байсан. Жишээ нь гал сөнөөгч эсвэл эмч. Хүмүүсийг аврахын тулд бүхий л зүйлсээ зориулдаг сайн хүнтэй."

Жимины асуулт бол ямар залуутай гэрлэхийг хүсдэг байсан тухай асуулт байв. Тэр хариултанд бага зэрэг хөмсөг зангидсаар.

"Хайраа чи жоохон амьдралтай юм боддоо! Хэрэв чи тийм хүнтэй суусан бол тэр чамд анхаарал халамж тавихгүй. Бараг хамт цагийг өнгөрөөхгүй. Тэгээд чи хувцасыг нь угаагаад хоолыг нь бэлдээд хүүхдийг нь асраад бараг өрх толгойлсон ганц бие ээж шиг амьдрана шүү дээ!"

"Тийм л дээ. Би мэдэж л байна шд. Гэхдээ үнэхээр тийм хүмүүжилтэй сайн залуутай учирсан бол би хөлөө хугартал гүйж байгаад авч суух байсан юм. Хайртай байхад арга нь олдоно шд."

'Тэгэхээр тэр сайн залууг хүсдэг байх нь.'

Жимин гэнэт л урвагар царайлж эхэлсэнийг нь Нари хэдийн ажаад амжсан төдийгүй түүнийг улам цаашлуулсаар байсан юм.

Тэр мэднэ шүү дээ өөрт нь хэр хайртайг.

"Гэхдээ зүгээрдээ. Манай ээж үргэлж өөрөө хайртай биш өөртөө хайртай хүнийг сонго гэж хэлдэг байсан юм."

"Ханн! Тэгээд би яах юм. Хэнийг сонгох юм?"

"Заа Пак Жимин! Хүн жирэмсэн болгочихоод сонголт ярихгүй шүү!"

Жимин үг дуугарсангүй уруулаа жимийн толгой дохилзоно.

"Уучлаарай буруу зүйл хэлчихэж..'

Түүний хоолойн өнгө суларсан байх бөгөөд Нари түүнийг гомдчихов уу? Хэмээн таамагласаар аргадах гэсэн ч амнаас нь үг гарч биенээс нь хөдөлгөөн илэрсэнгүй.

Удалгүй уйлах гэж байсан хүний утас нам гүм гэрийг дуу оруулсар хангинав. Жимин утсаа шүүрэн аваад зүгээр л цаад хүний ярихыг сонссоор удалгүй таслаж орхив.

"Уучлаарай би ажилтай болчихлоо. Хүлээлгүй унтаж байгаарай."

Тэр яагаад байн байн уучлалт эрээд байна аа?

"Чи надад ажлынхаа хаягыг өгчих?"

"Чи мэдэх шаардлага.... За за би чамд мессежээр явуулчихнаа."

Тэр хэлэхгүй хэмээн бодсон ч нэгэнт л түүний эхнэр учраас нуух гэсэнгүй.

Түрүүхэн халгиж цалгиж байсан инээд нь дундарсаар их л унжуухан гарах бол Нари санаа алдан араас нь ширтэв.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now