~Оршил~

4.9K 212 2
                                    

Хэзээнээс юм бол бид найзууд болсон нь.

Хэзээнээс юм бол би чамайг хараад догдолдог болсон нь.

Хэзээнээс юм бол би чамайг хайрладаг болсон нь.

Хэзээнээс юм бол бид найзууд байхаа больсон нь.

Бид нэг нэгэнгүйгээрээ байж чадахгүй, нэгнийхээ эд эс бүхнийг мэддэг тийм сайн найзууд байсан. Гэхдээ би харамсдаггүй. Тийм сонголт хийсэндээ. Чиний хувьд би найзаас хэтрээгүй ч миний хувьд чи найзаас илүү байсан юм. Нэг л өдөр чи миний найз биш харин өөр нэгний найз залуу болчихсон. Чиний дэргэдэх миний гэх орон зайг аажим аажмаар тэр охин эзэлж байсан болохоор миний өчүүхэн зүрх тэр өвдөлтийг тэвчиж дийлэхгүй байсан юм. Чамайг харах төдийд л догдолдог миний сэтгэл тэр шаналалыг удаан тэсч чадахгүй юм шиг санагдсан. Тэгээд л тэр сонголтыг хийсэн.

Чамайг орхих.

A/N: Сайн байцгаана уу. Миний бие анхныхаа бичвэрийг та бүхэнд хүргэж байна. Wattpad-г ашиглаж өгүүллэг уншаад аль хэдийнээ 2 жилийг өнгөрөөжээ. Зүгээр л өгүүллэг уншаад инээхдээ инээгээд, уйлахдаа уйлаад, баярлахдаа баярлаад, догдлохдоо догдлоод байдаг байсан чинь саяхнаас яагаад ч юм өөрөө бичээд үзмээр санагдаад энэхүү бичвэрийг эхлүүлж байна. Уншигч та бүхэн минь дэмжлэг шүүмжээ харамгүй хайрлаарай.😸😸😸

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now