~24-р хэсэг~

1.9K 117 2
                                    

Түүнийг хайн явахдаа уулзаад юу гэж асуух уу? Миний бодсон зөв бол яах вэ? Буруу бол яах вэ? гэсэн бодлууд эргэлдсээр л байсан. Олж очоод Жонгүгийн царайг хараад л миний аманд орсон асуулт энэ байсан юм. 

"Жонгүгаа, чи яг хэн юм бэ?" намайг ийн асуухад Жонгүг ихэд гайхсан бололтой байж байгаад хачин инээмсэглэл тодруулан

"Хэн юм гэдэг чинь юу гэсэн үг юм? Миний нэрийг мартчихаа юу? Тэгвэл намайг Жон Жонгүг гэдэг. Болсон уу?" гэснээ нүдэнд минь цийлгэнэсэн нулимсыг хараад царай нь хувьсхийн над руу дөхөөд 

"Хэсү, ямар нэгэн юм болоо юу? Яасан юм?" хэмээн сандран асуулаа. Тэгснээ "Ямартай ч хоёулаа дотогшоо орж байгаад ярилцъя. Гадаа хүйтэн байна" гээд гараас минь хөтлөн явж эхлэв. Нэгэн хүнгүй ангид орж ирснийхээ дараа гарыг минь тавин, хаалга хаагаад "Хэсү, үнэхээр ямар нэгэн юм болж, тийм үү?" хэмээн надаас зөөлөн асуулаа. 

Би "Бид хамгийн анх хэзээ уулзсан юм" хэмээн түүний нүд рүү ширтсээр асуухад тэр гайхан 

"Бид онгоцны буудал дээр-" гэхэд нь үгийг нь таслан 

"Би буруу санаагүй бол чи надад яах аргагүй бид миний бодож байгаагаас ч эрт уулзсан гэж хэлсэн" гэхэд Жонгүгийн харц нь тогтохгүй ийш тийшээ гүйн

"Тэр бол зүгээр л санаандгүй хэлчихсэн зүйл. Би тэр үед жаахан тогтворгүй байсан шүү дээ" гэж ээрч муурсаар хэлэв. 

"Тэгвэл Жиминд хэлсэн зүйлс чинь юу юм. Яагаад ганц миний л мэдэх зүйлсийг чи мэдэж байдаг билээ. Миний чамд хэлж байгаагүй зүйлсийг" хэмээн ширүүхэн асуухад 

Жонгүг самгардан "Жимин чамд юу гэж хэлснийг мэдэхгүй ч-" гэхэд нь ахин үгийг нь таслан 

"Гадаа 5 цаг Тэхёныг хүлээснийг, эмээгээ алдахад Тэхён миний хажууд байгаагүй гэдгийг чи яаж мэдсэн юм" гэж хэлэхэд миний нулимс урсчих нь тэр. 

Жонгүг над руу ширтсээр "Хэсү, тэр бол" гээд юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бололтой гацахад нь би нулимсаа шудран 

"Тэхёныг хажууд байгаагүйг яахав гадарласан байж болох ч авга эгч хүртэл чамайг хараад эмнэлэг дээр байсан хүү юу гэж асуусан. Тэр үед авга эгчийг л андуурсан гэж бодсон юм. Бас 5 цаг гадаа хүлээсэн гэж намайг театрын гадаа хүлээж байсныг хэлсэн биз дээ, чи тэр өдөр ээжтэйгээ сүүлийн удаа тэр бүжгэн жүжгийг үзсэн. Одоо л мэдэж байгаа ч чиний надад хэлдэг байсан учир битүүлэг үгс бүгд тэр үетэй холбоотой байж" хэмээн хөмсөг зангидан хэлэхэд 

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now