~21-р хэсэг~

1.7K 118 2
                                    

Дахиад хэзээ ч уулзахыг хүсээгүй хүн. Найз бас хайртай хүнийг минь надаас булаасан нэгэн. Тэхёнтой үерхсэнээс биш надад хийсэн гэмгүй ч гэлээ миний хамгийн их үзэн ядсан эмэгтэй. Түүнтэй дахиж уулзахыг хүсээгүй шалтгаан нь буруу зүйл хийгээгүй түүнийг үзэн ядаж, хатуу хандсандаа гэмшиж, уулзвал хэрхэн уучлалт гуйхаа мэдэхгүй байсандаа тэр. Гэтэл тэр намайг өөрөө хайгаад иржээ. 

Түүнийг харсан цагаасаа хойш зочны өрөөний буйдангийн ард түүн рүү гөлрөн хөшсөн мэт зогсох би. Өөрийг нь нүд салгалгүй ширтэн зогсох миний өөдөөс 4 жилийн өмнөх шигээ л дулаахан инээмсэглэл тодруулан зогсох Еэин. Бидний хэн хэн нь хэсэгхэн хугацаанд амнаасаа ган хийх авиа ч гаргасангүй. 

Биднийг ийн зогсож байтал өрөөнөөсөө гарч ирсэн Гёнхи хараад гайхсан бололтой "Та хоёр чинь бие биенийгээ ширтээд л зогсоод байх юм уу? Зочноо зогсоогоод байдаг нь яаж байгаа юм бэ? Хэсү" гээд над руу хачин харснаа Еэинд хандан "Ийшээ суугаач" гээд буйдан руу заалаа. Еэин түүний үгэнд инээмсэглэн "Баярлалаа" гэж хэлээд нааш ирэн буйдан дээр суув. 

Гёнхи бид хоёр руу их л сониучирхсан харцаар ээлжлэн харж байгаад "Би та хоёрт кофе аваад ирье" гээд миний хажуугаар өнгөрөхдөө намайг нудран нүдээрээ суугаач гэж дохьчихоод явлаа. Би сая л нэг цочролоосоо гарав уу гэлтэй Еэиний өөдөөс харан буйдан дээр суухад Еэин 

"Өнгөрсөн хугацаанд сайн сууж байсан уу? Бид их удаан уулзаагүй" гээд өнөөх л дулаан инээмсэглэлээ тодруулан асуув. 

Би "Сайн. Харин чи" хэмээн товчхон хариултыг өгөхөд тэр 

"Мм, мэдээж сайн байсаан. Сайн охин байхын тулд хичээлээ хийгээд л байж байна" гэхтэй нь зэрэгцэн Гёнхи хоёр аягатай кофе барьсаар ирлээ. 

Түүнийг кофегоо бидэнд өгөөд миний хажууд суухад Еэин "Чи Хэсүгийн найз байх нь ээ" гэсээр асуухад Гёнхи гайхсан бололтой над руу нэг том харчихаад толгой дохин 

"Тийм ээ" гэхэд нь Еэин "Намайг Еэин гэдэг. Хэсүгийн ахлах сургуулийн найз нь" гээд инээмсэглэн Гёнхи руу гараа сунгав. Түүний шулуухан бөгөөд найрсаг зан хэвээрээ байлаа. Магадгүй энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй түүнийг илэрхийлэх нэг онцлог нь байх. 

Гёнхи "Гёнхи гэдэг. Их сургуулийнх нь найз" гээд муухан инээмсэглэл тодруулаад "За, та хоёр ярилц даа. Удаан уулзаагүй юм чинь ярих юм их байгаа байлгүй. Би гарах ажилтай болохоор ингээд явлаа. Дараа чи бид хоёр илүү дотно танилцах байхаа" гэчихээд өрөөндөө орон гадуур хувцсаа авчихаад гарч одов. 

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now