~10-р хэсэг~

1.9K 158 6
                                    

Одоо үе

Онгоц Сөүлд ойртох тусам тухтай ч сууж чадсангүй. Өнгөрснөө мартсан гэж бодож байсан ч онгоцонд суусан цагаас л нэг нэгээрээ нүдэнд минь харагдаж эхэлсэн. Эмээгээ тэнгэрийн оронд жаргалтай байлгахыг хүссэндээ би түүнийг аль хэдийн тавьж явуулсан ч харин түүнийг бол үгүй бололтой. Жаргалтай, гунигтай гээд бүхий л цаг хугацаанд минь тэр байгаа болохоор мартахыг хүссэн ч тийм амар биш аж. Тэр одоо юу хийж байгаа бол. Өөрчлөгдсөн болов уу, түүнтэй би уулзах болов уу гээд бодохгүй зүйл байсангүй. Суудлын бүсээ зүүчихээд нүдээ анин хойш сандлаа налаад хамгийн сүүлд түүнтэй уулзсанаа саналаа. Тэр үед би гэртээ ирээд шөнөжин уйлсан. Одоо жинхнээсээ түүнийг өөрөөсөө холдуулж, дахиж уулзахгүй гэж бодохоор дотор минь зурагдаж байсан сан.

Онгоц ч удалгүй газардаж, би ачаагаа аван гарлаа. Өнгөрсөн 4 жил аав, ээж хоёртойгоо хамт Лондонд амьдарч байсан ч саяхан тэд ажлаасаа шалтгаалан Солонгост амьдрах болсон тул би ингээд эх орондоо ирж байгаа минь энэ. Ирэх арай болоогүй ч би их сургуулийн оюутан тул сургуулиа дундаас нь гарч, орохыг хүсээгүй тул тэднээсээ арай түрүүлж ирсэн юм.

Гарч иртэл намайг тосч авна гэсэн авга эгч гэнэт гарсан ослоос болоод түгжирчихсэн гэдгээ хэлсэн тул түүнийг хүлээнгээ кофе уух санаатай хүнд ачаагаа захичихаад кофены машин руу явж байтал ээж залгалаа.

Ээж "Миний охин оччихсон уу"

Би "Мм, авга эгч зам дээр гарсан ослоос болоод түгжирчихсэн гэнээ. Тэгээд түүнийг хүлээнгээ кофе уухаар авч байна"

Ээж "Кофе их уух хэрэггүй гэж хэлдэг шүү дээ" гэхэд нь би яг кофегоо авч таарав.

Би инээмсэглэн "Ээжээ, харин би танд зүгээр гэж хэлсэн ш дээ" гэхэд

Ээж толгой сэгсрэн "Ямартай ч авга эгчийндээ очоод залгаарай" гэхтэй нь зэрэгцэн би хэн нэгэнтэй мөргөлдчихөв. Ашш, энэ анзаарагагүй зуршлыг уу гэж бодоод

"Ээжээ, би очоод залганаа" гэчихээд бушуухан утсаа таслан түүн рүү хартал хувцсыг нь тэр чигт нь кофе болгочихсон байлаа. Үргэвчнээсээ алчуур гарган түүнд өгөөд

"Намайг үнэхээр уучлаарай. Утсаар ярьж байгаад анзаарсангүй. Халуун кофе юмсан. Зүгээр үү " хэмээн толгой бөхийгөөд түүн рүү харлаа. Өнөөх залуу намайг ширтэж байснаа хоолойгоо засан

"Зүгээр дээ. Чи үнэхээр азтай юм. Гадуураа сул цамц өмсөөгүй байсан тулдаа түлэгдсэнгүй. Олон нийтийн газар болгоомжтой явах нь яадаг байнаа" гээд миний өгсөн алчуураар цамцаа арчина.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now