~14-р хэсэг~

2K 149 5
                                    

Тэр үед Тэхён сагсны тэмцээнээр Сүвон руу явчихсан байсан болохоор ирсэн байх учиргүй. Тэхён байсан ч эгч Жонгүгтай андуурна гэж байхгүй. Тэгэхээр үнэхээр Жонгүг тэр үед над дээр ирээд намайг тэвэрч, тайтгаруулж байсан хүн юм гэж үү. Хэсэгхэн хугацаанд миний дотор нэлээд олон зүйл бодогдож байтал Жонгүгийн үг бодлыг минь таслав.

Жонгүг "Үгүй дээ, эгчээ. Намайг Жон Жонгүг гэдэг. Та хүн андуурсан бололтой" хэмээн эелдэг гэх чинь хэлээд над руу харан "Хэсү одоо ор доо. Би ингээд явлаа" гэхэд нь би

"Ойлголоо. Болгоомжтой яваарай" гээд гудамж уруудан алхах түүний араас харан зогсов.

Эгч "Тэр хүүг байна гэж бодож байтал биш байжээ" гээд мөн Жонгүгийн араас харна.

Би "Эгчээ орцгооё доо" хэмээн түүнийг дагуулж гэрт ороход эгч

"Эгч нь хоол халааж байя. Хувцсаа солиод, гараа угаагаад буугаад ир" гэв. Би толгой дохин, зочны өрөөнд зурагт үзэн суух хүргэн ахтай мэндэлчихээд өөрийнхөө өрөө рүү оров. Хувцсаа солих хоорондоо авга эгчийн хэлсэн зүйлийг дахин эхнээс нь бодно.

Тэр үед эмээг өнгөрснөөс болоод өөрийн ухаангүй байсан болохоор би Тэхёныг ирсэн гэж зүүдэлсэн гэж бодож байсан. Гэтэл хэн нэгэн үнэхээр надтай хамт байж. Тэр хүн хэн байсан юм бол гэхээс өөрийн эрхгүй сонирхол төрнө. Тэгээд доош буун гал тогоонд ортол эгч аль хэдийнээ хоол халаачихсан байлаа.

Би ширээнд суун хоолноосоо нэг халбагадаад "Эгчээ тэр үед намайг ухаан алдахад үнэхээр хэн нэгэн байсан хэрэг үү" гэхэд эгч миний өөдөөс сандал татан суугаад

"Тийм ээ. Ах бид хоёр чинь эмээгийн чинь асуудалтай холбоотойгоор эмч нартай уулзаж байтал гэнэт л нэг хүү эмчээ туслаарай, хүн ухаан алдчихлаа гээд нэг охиныг тэврээд ирсэн. Тэгсэн тэр охин нь чи байсан. Эмч чамайг гүн шоконд орсон байна, тасагт хэвтүүлж сэртэл нь хүлээе гэсэн юм. Чи ухаан алдаад, эмээ чинь ч бас өнгөрчихсөн болохоор ах бид хоёр чинь тэр хүүг анзаарах сөхөө ч байгаагүй. Чамайг тасаг руу шилжүүлэх хүртэл тэр хамт байсан юм даг. Нэг мэдэхэд явчихсан байснаа чамайг ухаан ордог өглөө хаалганы цаанаас харчихаад л явчихсан. Би чамайг Тэхён гэдэг найзтай гэж ээжээс дуулж байсан болохоор түүнийг л гэж бодсон юм. Тэр биш байсан юм уу" гэхэд нь би толгой дохин

"Үнэндээ би ч бас анхандаа Тэхён гэж бодож байсан. Гэхдээ тэр үед Тэхён тэмцээнээр өөр хот руу явчихсан байсан болохоор ирэх боломж байгаагүй. Тэгээд л би сэрснийхээ дараа зүүд л гэж бодож байсан ч танаас л өнөөдөр бодит явдал байсныг мэдлээ. Гэхдээ тэр Жонгүгтай төстэй байсан хэрэг үү. Та өнөөдөр түүнтэй андуурсан" гээд хачир аван амандаа хийлээ.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now