~20-р хэсэг~

1.7K 120 4
                                    

Түүнийг над руу харцаа ч чиглүүлэлгүй зөрөхөд надад ямар мэдрэмж төрж байсныг үгээр илэрхийлэхийн аргагүй байв. Өвдөлт, гуниг, харуусал, шаналал, уур бухимдал гээд аль нь болохыг би өөрөө ч мэдсэнгүй. Ямартай ч өнгөрсөн 4 жилийн түүнийг санаж шаналж байснаас минь хавь илүү сэтгэл өвтгөм байлаа. Хамгийн чухал зүйлээ гээсэн юм шиг, биенийхээ нэг хэсгийг алдчихсан  юм шиг мэдрэмж төрж, сэтгэл минь хоосон оргино. Түүнгүй өнгөрөөсөн 4 жилд ч ийм байгаагүй юмсан. Магадгүй тэр намайг явуулаагүй байсан учраас сэтгэл минь түүнийг мэдэрдэг байсных биз. Харин одоо тэр намайг орхисон болохоор миний зүрх сэтгэл эзэнгүй болсон аятай хоосорчихож байгаа бололтой.

Цаг хугацаа өнгөрвөл дээрдэнэ гэж бодсон бодол минь буруу байв. Хагас сар орчим хугацаа өнгөрсөн ч би хэвээрээ л байлаа. Тэхён тэр явдлын дараагаар манай хичээлд суудгаа больж, бид өөр тэнхим тул сургууль дээр таарахаасаа таарахгүй нь их болж, таарсан ч яг л танихгүй хүмүүс адил өнгөрдөг болсон байв. Би өөрийнхөө хийсэн сонголтоос болж ганц Тэхёныг ч биш Жиминийг хүртэл өөрөөсөө холдуулсан юм.  Тэр  ч мөн надтай таарвал хальт л толгой дохичихоод явчихдаг болов. Тэдний найзууд ч бас урьдын адил надтай дотно юм шиг харьцахаа больж, Согжин ахтай л хааяа нэг таарна. 

Жонгүг, Гёнхи хоёр миний хажууд байгаагүйсэн бол би энэ бүхнийг даван гарах байсан эсхээ мэдэхгүй юм. Тэд цаг үргэлж дэргэд минь байж, сэтгэлийг минь засахыг хичээдэг байлаа. Баасан гарагийн орой Гёнхи бид хоёр буйдан дээр зурагт үзэн сууж байтал утас минь дуугарлаа. Ийм орой над руу залгах Жонгүгаас өөр хүн байхгүй тул би шууд утсаа авлаа. 

Жонгүг "Юу хийж байна" 

Би "Кино үзэж байна" 

Жонгүг "Мм, заза маргааш уулзацгаая" гэхэд нь би инээн 

"Юу вэ? Ингээд л болоо юм бол яах гэж залгасан юм" гэхэд тэр санаа алдан 

"Хоолойг чинь сонсох гэж. Уйлж байгаа юм биш байгаа гээд" гэхийг нь сонсоод миний инээд замхран одов. 

Би түүний санааг зовоохгүй гэсэндээ бушуухан шиг "Уйлах гэнэ шүү. Би ямар жаахан хүүхэд биш дээ. Заза, уйлаагүйг минь мэдсэн юм чинь тасаллаа" гэж хэлчихээд дуудлагаа тасалчихаад утас руугаа ширтэн сууж байтал Гёнхи 

"Өнөөдөр ч болтугай гайгүй өнгөрөх нь гэж бодтол бодлогошироод суучих юмаа" гэв. 

Би түүний үгэнд гайхан түүн рүү харахад Гёнхи "Шөнө бүр уйлдаг гэдгийг чинь мэдэхгүй гэж санаа юу. Ямар сайндаа л нүд чинь байдгаараа бүлцийчихээр Жонгүг хүртэл мэдэж байгаа юм ш дээ" гэхэд нь 

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Waar verhalen tot leven komen. Ontdek het nu