~5-р хэсэг~

1.6K 129 2
                                    

Тэхёнд амласан амлалтаа биелүүлж, түүний хүссэнээр саяхан нээлтээ хийсэн киног үзчихээд бид манай гэрт ирэв. Хувцсаа сольчихоод гал тогоонд ортол эмээ хоолоо хийж Тэхён харин эмээд туслангаа тэр хоёр удаан уулзаагүй гэсэн шиг чөлөө завгүй инээлдэн ярилцана. Намайг орж ирснийг ч тоолгүй ярилцаж байгаа тэднийг харчихаад инээд хүрэн хааяа нэг ярианд нь оролцон бид хоолоо хийж дуусгалаа. Бид ширээ тойрон суугаад хоолоо идэцгээж эхлэв. Хоолноос нэг халбагадаж амсчихаад Тэхён "Аа, аргагүй л эмээгийн хоол хамгийн амттай нь шүү" гэхэд эмээ

"Битгий хүн цаашлуулаад бай. Танай ээж ч бас их сайхан амттай хоол хийдэг гэдгийг мэдсээр байж" хэмээн Тэхёны будаан дээр хачир тавив.

"Эмээ би таны ач охин шүү. Яагаад Тэхёныг харахаараа намайг мартчихдаг юм" гэсээр надад хачир өгөөгүй эмээд гомдлон хэлэхэд

Эмээ "Эюү, энэ золигийг дээ. Барьцамтгай гэдэг нь" гэсээр хачир өгөхөд нь одоо л нэг сэтгэл амарсан байртай хоолоо идэв. Хоолоо идэнгээ эмээ рүү хартал эмээ хоолноосоо идээгүй биднийг ажиглан сууж байснаа гэнэтхэн ам нээлээ.

"Ирээдүйд та хоёр гэрлэвэл сайхан сан" гэхэд нь би будаандаа хахаж цацан

"Эмээ та одоо гэнэт юун гэрлэлт яриад байгаа юм бэ. Би одоо дөнгөж ахлах сургуулийн сурагч. Тэгээд бүр Тэхёнтой шүү" гээд Тэхён руу хартал тэр харин тоосон шинжгүй хоолоо идэж байснаа

"Эмээ бид өөр өөр хүнтэй гэрлэсэн ч би тэрнийг орхихгүй ах шиг нь байх болохоор санаа зоволтгүй дээ. Тэрнээс бид хоёр гэрлэх тухайд тохирохгүй хүмүүс" гэчихээд хоолоо үргэлжлүүлэн идэв. Тэхёны энэ үгэнд эмээ хальтхан инээмсэглэв.Тиймээ бидний харилцаа сайн найзын харилцаанаас цаашлахгүй гэдгийг түүний энэ үгнээс дахин ойлгож сэтгэлээ татаж авах хэрэгтэй гэж дотроо бодоод санаа алдан хоолоо идэв. Тэгэж байтал эмээ

"Яадаг ч байсан бие биенээсээ салж болохгүй шүү. Та хоёрын энэ сайхан нөхөрлөлийг эмээ нь үгүй болоосой гэж хүсэхгүй байна. Та хоёр аль аль нь айлын ганц хүүхдүүд. Тиймээс та хоёрыг хамтдаа байж бие биендээ түшиг тулгуур болж байвал эмээ нь үхсэн ч тэнгэрийн орноос хараад жаргалтай байх юм шиг байна" гэхэд нь би халбагаа ширээн дээр тавиад

"Эмээ яагаад гэнэт ийм юм яриад байгаа юм. Урд нь нэг ч удаа үхэх сэхэх талаар ярьдаггүй байсан байж өнөөдөр яагаад байгаа юм" хэмээн чухал царайлан асуухад

"Эмээ нь ямар мөнх настай биш. Хэзээ нэгэн цагт ийм юм болох л байх. Тэгээд л та хоёрт хэлж байгаа юм. Элдэв юм бодолгүй хоолоо ид" гэв. Гэтэл Тэхён

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now