~3-р хэсэг~

1.9K 137 11
                                    

Хэзээнээс гэдгийг нь мэдэхгүй юм. Түүнийг харах тоолонд цээжин дэх зүрх минь бөмбөр адил нүдэж, түүнийг харна гэхээс өөрийн эрхгүй догдолдог болж түүнийг найзаас арай өөрөөр хардаг болчихсоноо мэдсэн.

Ширтээд л баймаар байсан түүн рүү. Гэхдээ болохгүй.

"Яагаад ингэж хараад байгаа юм" хэмээн гайхсан царай гарган асуухад тэр

"Чиний надаас өөр хүнтэй дотно байгааг харах сонин санагдаад. Сургуулийн хүүхдүүдтэй гайгүй харилцаатай байдаг ч энэ охинтой байгаа шиг ийм дотно байхыг чинь хараагүй юм байна. Шинээр шилжиж ирсэн охинтой, танилцсан эхний өдрөө, бүр хамт харих хэмжээний зүйлс яриад л. Нэлээд дотно болсон бололтой шүү" хэмээн хөмсөгөө зангидан чухал царайлан нүүрээ надруу ойртуулан асуув.

Би инээмсэглэн түүний духыг хуруугаараа хойш түлхээд сургуулийн хаалганы зүг алхангаа "Тийм дотно байсан хэрэг үү. Үнэндээ би өөрөө ч гайхсан. Еэинтэй төвөггүй харилцаад байгаа даа. Бусад хүүхдүүдтэй ярих гэхээр нэг л хөндий санагдаад байдаг хирнээ өнөөдөр түүнтэй харилцахад амар байсан шүү. Магадгүй Еэинд хамаг учир байгаа байх" хэмээн өнөөдөр түүнтэй өнгөрүүлсэн үеүдээ бодон инээмсэглэн хэлэхэд

"Хөөх би хамгийн сайн найзаа дөнгөж шинээр шилжиж ирсэн хэнийг нь ч мэдэхгүй охинд алдаж байгаа бололтой дог шүү" гээд хажууд минь зэрэгцэн алхахдаа тэр нэлээд дурамчхан хэлэв.

"Хөөе, чи сагсны багийнхантайгаа дотно шүү дээ. Ялангуяа Жиминтэй. Тийм байхад би яагаад өөр найзтай болж болохгүй гэж" гээд түүн рүү харав. Жимин бол Тэхёны сагсны багийн гишүүн байгаа юм. анх ахлах сургуульд орж ирээд нэг анги болохоор танилцсан ч сагсны багт хамт орсноор улам дотноссон юм. Би Тэхёны баруун гар гэвэл Жимин зүүн гар нь л гэсэн үг. Тэхён тэр хоёр нилээд дотно ч гэлээ би Жиминтэй тийм дотно биш. Бусад сурагчдын жишгээр давгүй сайхан харилцаатай гэсэн тодотголтой. Яахав Тэхёныг хүлээнгээ хааяа нэг ярилцдагыг эс тооцвол шүү дээ.

"Би Жиминтэй дотно ч гэлээ чамайг орхихгүй, хэзээд чи нэгт тавигдах болно. Харин чи яагаад ч юм өөр найзтай болчихвол намайг тоохоо болих юм шиг санагдаад байна" хэмээн их л санаашран хэлэхэд нь тоглож байгааг нь мэдэж байгааа ч сүүлийнх нь өгүүлбэрийг сонсоод тэсэлгүй инээв.

"яагаад инээгээд байгаа юм. хамгийн сайн найздаа хаягдчихаж ч магадгүй байдалд орчихоод гунигтай байгаа би тийм инээдтэй харагдаад байна уу" хэмээн том нүдлэн асуухад нь

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now