~4-р хэсэг~

1.6K 141 5
                                    

Тэхён сагсны тэмцээнээр Бусан руу явснаас хойш аль хэдийнээ 8 хоног өнгөрч, харин би Еэинтэй улам бүр дотносож байлаа. Сургуулийн хүүхдүүд Тэхёноос өөр хүнтэй хамт явж үзэгддэггүй намайг өөр хүн тэр тусмаа шинээр шилжиж ирсэн охинтой дотно болж байгаад гайхсан байртай харц унагана. Ангийнхан маань гайхсандаа болоод Еэин бид хоёрыг сургуульд ирэхээс өмнө нь танилууд байсан эсэхийг хэд хэдэн удаа лавтган асууж байв. Гэхдээ миний найзтай болох нь тийм гайхаад байх зүйл эсэхийг би өөрөө гайхна. Яахав Тэхёноос өөр найз байхгүй гэдгээ би хүлээн зөвшөөрнө. Тэглээ гээд би сургууль дээрээ өөр найзтай болохыг хүсдэггүй гэсэн үг биш шүү дээ. Дотносох гэхээр болж өгдөггүй байсан юм чинь яалтай билээ дээ.

Тэхён байхгүй болохоор гэртээ нэлээн эрт ирээд хичээлээ хийгээд сууж байтал утас дуугарлаа. Өдөр бүр ярьдаг ч хүлээсээр л байдаг тэр хүн.

"Байна уу, яасан эрт залгаж байх юм"

"Хөөх хоолой чинь яг л намайг залгахыг хүлээж байсан юм шиг сонсогдож байна"

"Тийм ээ хүлээж байлаа. Тоглолт чинь юу болсон"

"Эрт дуусчихсан. Тэгээд л залгаж байна. Тоглолтын тухайд мэдээж ялсан" гээд инээж байх нь сонсогдов.

"Тэгвэл маргааш эхний байрын төлөө тоглоно гэсэн үг биздээ"

"Ммм, маргааш ердөө ганцхан тоглолттой болохоор эрт дуусгаад оройдоо оччих байх"

"Ойлголоо. Тэгвэл нөгөөдөр өглөө уулзах юм байна"

"Ммм, чи юу хийж байна"

"Хичээлээ хийж байна. Эмээ хоол хийж байгаа. Ингэсгэж байгаад оройн хоолоо иднэ"

"Өнөөдөр нөгөө сайхан найзтайгаа гараагүй юм уу"

"Хөөе би ганц л удаа хамт кино үзсэн. Өдөр бүр хамт гадуур гарсан юм шиг л ярьж байх шив, тэгээд ч нөгөө найз биш Еэин"

"Магадгүй намайг очиход чи тоохоо больчихсон байх юм шиг санагдаад байна"

"Дахиад л эхлэлээ"

"Заза, тоглосон юм аа. Манай багийнхан хэд хоног тасралтгүй бэлтгэл хийчихсэн болохоор өнөөдөр эрт дуусгасаных салхинд гарцгаая гэж ярьсан юм. Одоо гарах гэж байгаа бололтой. Таслалаа шүү"

"Мм за, баяртай болгоомжтой байгаарай. Бас маргааш заавал ялаарай" гээд утсаа таслав. Утсаар ярьж дуусахтай зэрэгцэн эмээ ч хоолоо ид гэж дуудав. Ширээнд суугаад хоолоо идэнгээ эмээгээс асуулаа.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now