~19-р хэсэг~

1.8K 120 3
                                    

Амралтын өдрүүд нэгэн хэвийн өнгөрч, Даваа гарагийн өглөө Гёнхи бид хоёр сургууль руу алхана. Гёнхигийн гэрээс сургууль хүртэлх зай үнэхээр ойрхон болохоор Жонгүгийг ирж авна гэхэд нь болиулаад бид хоёр ингээд алхаж байгаа нь энэ.

Гёнхи гэнэт ам нээн "Тэхён яах бол" гэхэд нь би толгой сэгсрэн

"Би тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна" хэмээн санаа алдав. Үнэндээ Тэхён, Жонгүг хоёрын талаар бодох тусам л толгой гашилж, тэр хоёрын өмнө уучлалт гуйгаад ч залрахгүй алдаа хийж байгаа гэдгээ би өөрөө ч мэдэж байсан юм.

Тэрнээс хойш бид аль аль нь юм дуугарсангүй явсаар хичээлийн танхимд оров. Нээх удалгүй бидний араас Тэхён орж ирлээ. Тэр үл ялиг инээмсэглэл тодруулан биднийг чиглэн ирэхэд, Гёнхи харин намайг нударна. Тэхён миний хажууд суугаад "гэрийн чинь гадаа нэлээн удаан хүлээсэн ч чи гарч ирээгүй. Хэзээдээ гараад явчихсан юм" гэв.

Би "Би нүүчихсээн" гэхэд Тэхёны нүд нь томрон

"Хаашаа. Яагаад нүүнэ гэдгээ хэлээгүй юм" гэхэд нь

Би "Гёнхигийн гэр рүү. Бид хоёр хамт амьдрахаар болсон юм" хэмээн хэлэв.

Тэхён "мм, тийм байх нь ээ. Надад гэрийн хаягаа өгөөрэй" гээд Гёнхи руу харан "Манай Сүг сайн харж хандаарай" гэвэл Гёнхи муухан инээмсэглэл тодруулан толгой дохилоо.

Нэг цагийн хичээл дуусч, Гёнхи бид хоёр түрүүлэн гарч ирэхэд ангийн үүдэнд Жонгүг цонх налан халаасандаа гараа хийчихсэн зогсож байлаа. Тэр бидний зүг хараад инээмсэглэхэд нь түүн рүү дөхөж очоод "хичээл чинь дахиад нэг цагийн дараа биз дээ. Яагаад ийм эрт ирсэн юм" гэхэд

Жонгүг "Үерхэж эхэлснээс хойшхи уулзаж байгаа эхний өдөр биз дээ. Тийм болохоор харахыг хүсээд ирсэн юм" хэмээн зөөлөн инээмсэглэв.

Гёнхи "Хөөе, та хоёр намайг байгааг анзаарахгүй байна уу. Ганц бие найзынхаа дэргэд ингэж нялуурч болохгүй шүү дээ" гэхэд нь миний хацар халуу дүүгэн, эвгүй санагдана.

Гэтэл бидний ард ууртай бөгөөд хүйтэн дуу гарлаа. Тэхён "Жон Жонгүг чамайг овоо түүний өмнөөс холдсон юм болов уу гэсэн чинь ингээд зогсож байх юмаа. Яаж хэлвэл чи ойлгох юм" хэмээн нэлээд ширүүхэн хэлэхэд Жонгүг

"Найз охинтойгоо уулзах уулзахгүйгээ чамаар заалгаад байхгүй байх" гэхэд нь би юу ч дуугаралгүй чимээгүй Тэхёны харан зогсоно.

Тэхён "Найз охион" хэмээн хэлэхэд түүний хоолой гайхсан сонсогдож байлаа.

Жонгүг хариуд нь "Аан, чи яаж мэдэхэв дээ. Бид үерхээд удаагүй байна л даа. Тиймээс Тэхёнаа дахиж түүнд ойртох гэсний хэрэггүй" гэж басамжилсан аятай хэлчихээд намайг хөтлөн хаашаа ч юм явж эхлэв. Хичээлийн завсарлагаан болж байсан тул коридороор дүүрэн оюутнууд байх бөгөөд бидний яриаг зарим нэг нь сонссон нь гарцаагүй. Биднийг харан шивэр авир хийнэ. Харин Тэхён байсан байрандаа хөмсөгөө зангидан, урагш гөлрөн үлдсэн юм. Гёнхи ч мөн тэндээ үлджээ.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now