~23-р хэсэг~

2.1K 127 3
                                    

Юнгид чирүүлсээр лифтэнд орсон Хусог санаа алдан "Тэд эвлэрэх болов уу?" гэхэд Юнги юу ч дуугарсангүй.

"Эвлэрчихвэл сайн юм сан. Тэхён багаасаа гарна гэхгүй, бас юм л бол архи ууж, гунигтай царайлж явдагаа болино. Гэхдээ тэр хоёрыг эвлэрвэл Жонгүг юу болж таарах уу? Хэсү тэгж байгаад их мангар юм аа. Тэхёнд хайртай байж яах гэж Жонгүгтай үерхдэг байна аа" хэмээн Хусогийг өөрөө өөртэйгөө ярьж байтал лифт нэг давхарт ирэн зогслоо. Тэднийг үүдэнд иртэл Жимин, Согжин хоёр өөдөөс нь ирж таарав.

Хусог тэднийг харан "Хөөе, та хоёр одоо шар айраг авчихаад ирэхийн төлөө ямар уддаг юм бэ?" гэхэд Согжин

"Жимин хүнсний зүйлс бас авсан юмаа" хэмээн тортой юмаа өргөөд "Та хоёр харин яагаад гараад ирсэн юм. Бид хоёрыг тосохоор гарч ирээ юу" гэхэд Юнги тэдний дундуур юу ч дуугаралгүй гараад явчихав.

Хусог "Энэ хүнийг дээ" хэмээн ярвайгаад "Хэсү Тэхёнтой уулзахаар ирсэн. Тэгээд л энэ золигт чирэгдээд гараад ирлээ" гэхэд Согжин, Жимин хоёр "Юу" хэмээн зэрэг уулга алдацгаалаа.

Согжин "Биеийг нь асуух гэж ирээ юу?" хэмээн том нүдлэн асуухад Хусог

"Тэгэж харагдаагүй ээ. Магадгүй тэр хоёр эргээд нийлэх байх аа. Хэсү үнэхээр чухал царайтай ирсэн. Тэхёныг харж байсан харц нь нэг тийм хайр илэрхийлсэн харц" гэхэд түүний үгийг сонссон Жимин чимээгүй инээмсэглэв. Хэдийгээр Жимин гаднаа тайван харагдах ч дотроо бол дэвхцэж гүймээр санагдталаа баярлаж байлаа. Тэр Хэсүг Тэхёныд яах гэж ирснийг бараг л гадарлаж байсан юм. Түүний найзууд одоо л жаргалаа олох гэж байхад тэр яахин баярлахгүй байх билээ.

Согжин Хусогт хандан "Чи яаж мэдэж байгаа юм. Өөр шалтгаанаар ч ирж болно шүү дээ" гэхэд Жимин "Хэсүд Тэхён дээр ирэх өөр шалтгаан байхгүй" гээд инээмсэглэн Юнгигийн араас гарав.

Хусог "Хэсү үнэхээр нухацтай харагдсаан. Тэгээд ч тэднийг хамгийн сайн мэдэх Жимин хүртэл ингэж хэлж байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр Тэхён, Хэсү хоёр учраа олно гэдэгт би итгэлтэй байна" гэхэд Согжин "Яахав. Тийм л дээ" хэмээн хэлэхтэй нь зэрэгцэн гаднаас Юнги "Хөөе явахгүй юм уу. Юугаа хийгээд байгаа юм" гэж хашгирахад Согжин, Хусог хоёр ч тэдний араас очоод, залуус Юнгигийнд очихоор явцгаалаа.

Тэхёныг гэнэтхэн намайг үнсчихсэнд балмагдан зогссон би сая л нэг ухаан орон түүнийг өөрөөсөө түлхсэн ч тэр холдох нь битгий хэл харин ч намайг өөртөө улам наан, нэг гараараа хацраас минь барьж, нөгөө гараараа бэлхүүсээр минь тэврэн үнсэж эхлэв. Эхэндээ түүнийг болиулах гэж оролдож байсан ч эцэст нь бууж өгөн, нүдээ анин Тэхёнд үнсүүлэн зогсоно. Өмнө нь мэдэрч байгаагүй ер бусын мэдрэмж байсан.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now