~8-р хэсэг~

1.6K 138 3
                                    

Тэр над руу ширтэн "Хэнийг хүлээж байгааг чинь мэдэхгүй ч одоо тэр хүн чинь ирэхээсээ өнгөрсөн байх гэж бодож байна. Аль хэдийн 5 цагийн турш хүлээчихлээ шүү дээ. Одоо явсан нь дээр байх" гэв.

Тэр хүний дуугаар гэнэт бодит байдалдаа ирлээ. Аль хэдийнээ 5 цагийн турш хүлээчихсэн байна шүү дээ. Эмээдээ оройн хоолыг нь хийж өгнө гэж амлачихаад энд Тэхёныг хүлээгээд зогсчихож. Гэнэт л ухаан жолоогүй гүйж эхэлсэн. Тэр хүнийг ч тоолгүй зүгээр л гүйгээд явчихсан.

Гэртээ амьсгаадсаар орж иртэл эмээ минь зурагт үзэн сууж байлаа. Сүр сар хийсэн миний чимээг сонсоод цочсон бололтой над руу хараад

"Золиг чинь эмээгээ зүрхээр явуулахаар шийдээ юу. Ямар аймар орж ирдэг юм" гэж хэлээд зурагт руу анхаарлаа хандууллаа.

"Эмээ би одоохон хоол хийгээдэхье" гээд хувцсаа тайлаад гал тогоо руу алхтал

"Золиг минь, хэдэн цаг болж байгаа билээ дээ. Эмээ нь хоолоо хийгээд идчихсэн. Харин Тэхён та хоёр ямар хоол авч идсэн юм. Жүжиг чинь сайхан байсан уу" хэмээн надаас асуулаа. Гэнэт л Тэхёныг ирээгүйг санан хариугүй гоожих гэж байсан нулимсаа цааш залгиад

"Тиймээ эмээ. Үнэхээр гоё байсан. Тэхёнтой ойрд удаан хамт байгаагүй болохоор бид хоёр бүүр хөөрөөд танд хоол хийж өгнө гэдгээ мартчихсан байна. Уучлаарай" гээд буйдан руу очин эмээг тэвэрлээ.

Гэтэл эмээ "Гүэ, байз. Наад бие чинь яг л хөлдөөгчинд удаан зогсож байгаад гарч ирсэн хүн шиг болчихож. Яагаад ингэтлээ даарчихсан юм бэ. Гадаа удаан зогсоо юу" гээд намайг өөрөөсөө холдуулан нэг бүрчлэн ажна.

"Тэхён бид хоёр алхах дуртайг мэднэ ш дээ. Тэгээд гадаа хүйтэн байгааг ч анзаарах сөхөөгүй алхчихсан чинь бүр даарчихаж" гээд инээмсэглэн хэлтэл эмээ над руу тийм гэхийн аргагүй хачин харцаар харж байгаад

"Хэсү миний охин уйлсан юм уу. Эмээ нь сая л анзаарлаа" хэмээн миний хацрыг илнэ. Би ч уйлснаа гэнэт санан

"Бидний үзсэн жүжиг үнэхээр өрөвдөлтэй байсан юм. Бас гунигтайгаар дууссан. Тэгээд л жаахан уйлсан" гэхэд эмээ итгэсэн бололтой

"Аюү, дүн өвлөөр хаа байсан тэр театраас алхаж ирээд л, та хоёрыг яалтай билээ. Одоо харин халуун цай уучихаад, дулаахан хөнжилдөө ороод унт. Үгүй бол ханиад хүрчихэж магадгүй шүү. Алив бос. Эмээ нь энэ киног үзчихээд орондоо орно" гэв. Би ч толгой дохин халуун цай аваад өрөөндөө орлоо.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon