~12-р хэсэг~

2K 154 1
                                    

"Юу ч анзаардаггүй чиний зуршил хэвээрээ байна, Сү" би энэ үгийг сонсчихоод яахаа мэдэлгүй байсан байрандаа гацчихав. Хэтэрхий их гайхсандаа авиа ч гаргалгүй сууж байтал тэр ч бас доош суун унагасан зүйлсийг минь хамангаа

"Бид үнэхээр удаан уулзсангүй, тийм үү" хэмээн над руу хараад зөөлөн инээмсэглэл тодруулав.

Харин би үл ялиг хөмсгөө зангидан, түүний царайг нэгд нэгэнгүй ширтэж байлаа. Хүний урманд амнаас минь ганц ч авиа гарсангүй. Хүн гэдэг амьтан хэтэрхий их цочирдвол үйлдэл хийх нь байтугай үг ч дуугарч чаддаггүй бололтой. Түүнтэй хэзээ нэгэн цагт уулзах байх гэж бодсон ч энд ингээд ийм хурдан таарчих нь гэж бодоогүй.

Удалгүй миний нэрийг дуудах дуунаар гэнэт ухаан орон түүний гараас юмаа шүүрч аваад дээш өндийн харвал намайг дуудсан хүн Жонгүг байлаа. Тэр ч мөн адил намайг даган босоод миний харах зүг рүү хараад хөмсөгөө зангидан зогсоно.

Жонгүг ирээд "Хэсү, энд байжээ. Чамайг ямар их хайв аа. Гёнхи чамайг хүлээгээд байна лээ, явцгаая" гээд миний барьж байсан цүнх, дэвтэр номыг гараас минь аваад намайг хөтлөн тэндээс холдуулав. Юу хийхээ мэдэхгүй байсан намайг Жонгүгийн энэ үйлдэл аварлаа.

Бид явсаар сургуулийн арын сааданд ирэн тэр миний гарыг тавиад

"Намайг уучлаарай. Чи тэнд их эвгүй байдалтай байгаа юм шиг санагдаад худлаа ярьчихсан юм" гэв. Түүний дуунаар бодлоосоо салж түүн рүү хараад

"Зүгээрдээ, Жонгүгаа. Харин ч чамд баярлалаа гэх нь зүйтэй байх. Чиний хэлснээр би тэнд үнэхээр яахаа мэдэхгүй байлаа" хэмээн саяхан болсон зүйлсийг бодон өөр тийш харсаар хэллээ.

Тэгээд "Жонгүгаа, би өнөөдөр хичээлдээ сууж чадахгүй юм шиг байна. Чи Гёнхид хэлчихээрэй. Би дараа бүгдийг нь тайлбарлана аа" гээд түүний гарт байсан өөрийн зүйлсээ булаах нь холгүй аваад явах гэтэл тэр гараас татан

"Хэсү, зүгээр үү. Чи үнэхээр цочирдсон байна. Би чамайг хүргэж өгье" хэмээн санаа зовсон байртай хэлэхэд нь гарыг нь тавиулаад

"Би зүгээр дээ. Жаахан бодох юм байна. Тэгээд ч чи одоо хичээлтэй. Ор доо. Маргааш уулзацгаая" гээд юмнаас зугатаж байна уу гэлтэй маш хурдан сургуулийн хашаанаас гарав.

Яагаад ч юм хурдхан шиг л сургуулиас холдохгүй бол дахиад түүнтэй таарчих юм шиг санагдаад сургуулийн хашааны гаднаас таксинд суулаа. Жолоочоор Хан гол руу хүргүүлээд эрэг дагуу байрлах нэгэн сандал дээр суун бодолд автав.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now