~2-р хэсэг~

2.1K 159 7
                                    

Хорин минут хэртэй алхасны дараа бид сургуулийн хашаанд тулж ирлээ. Биднийг сургуулийн хаалгаар ороход таних танихгүй хүүхдүүд бидэнтэй ирж мэндлэх нь биднийг одоо ахлах сургуулийн 2-р ангид орсныг илтгэнэ. Шинээр ирсэн сурагчдыг танихгүй байгаа нь энэ. Гэхдээ бидэнтэй гэхээс илүүтэйгээр Тэхёнтой ирж мэндэлсэн гэх нь зүйтэй. Ингэж хэлэх жаахан эвгүй ч гэлээ Тэхён бид хоёр сургуульдаа гайгүй нэр хүндтэй. Сурлагаараа эхний таваас буудаггүй болохоор багш сурагчдын дунд бидний нэрийг мэдэхгүй хүн үгүй. Дээрээс нь Тэхёны сургуулийн шүтээн гэх байр суурь. Хичээлдээ сайн, сургуулийн сагсны шигшээ багийн гишүүн, царайлаг, өндөр, нийтэч, сайхан харилцаатай бас жаахан ихэмсэг байдал гээд тэр бол охидын хувьд дэндүү төгс нэгэн. Дан ганц охид ч гэлтгүй хөвгүүд хүртэл түүнд хүндэтгэлтэй хандана. Бүр дээд ангийнхан хүртэл шүү. Өнгөрсөн жил ахлах сургуульд дөнгөж орсны дараа тэр сургуулийн сагсны шигшээ багт шууд гол тоглогчоор орж манай сургууль сагсны олон тэмцээнд шагналт байранд орсон юм. Угтаа бол нэгдүгээр ангийнхан сагсны багт сэлгээний тоглогчоор орвол аз байдаг ч Тэхён шууд л гол тоглогчоор орсон явдал түүнийг сургуулийн шүтээн гэх байр сууринд хүргэсэн юм. Тэхёны нэр хүнд, ур чадвар нь ойролцоох сургуулиудад хүртэл альхэдийнээ тархчихсан болохоор шинээр орж ирж буй нэгдүгээр ангийн хүүхдүүд ч түүнийг таниж байгаа хэрэг. Ялангуяа охид.

Аа харин миний хувьд сурлага сайн ч бусдаар Тэхён шиг тийм ч чадварлаг нэгэн биш. Сурлага сайтай гэдгээс гадна сургуулийн шүтээн Ким Тэхёны найз Бак Хэсү гэдгээр минь сургуулийнхан андахгүй. Гэхдээ бас дотно найзлаад байдаггүй ч бүх сурагчидтай давгүй сайхан харьцаатай байдаг маань царайг минь мэдэхгүй ч гэлээ нэрийг минь сургууль даяар мэддэг болоход нөлөөлсөн байх.

Сургуулийн хаалгаар орж ирснээс хойш тэр хүн бүртэй мэндэлж явсаар бид анги анги руугаа явах болоход би "Өдрийн цайны үеэр уулзая" гэхэд Тэхён

"Би өнөөдөр өдрийн цай уухгүй байх, багийнхантайгаа удахгүй болох тэмцээний талаар ярилцана, гэхдээ тараад явалгүй хүлээж байхаа мартваа" гэхэд нь

"Өнөөдөр бэлтгэлгүй юм уу, шууд харих юм уу" хэмээн гайхсаар асуухад Тэхён

"Цайны үеэр уулзалдчих болохоор дараа нь очих шаардлагагүй. Гэхдээ өнөөдөр хичээлийн эхний өдөр. Хичээл ч тэр бэлтгэл ч тэр орсон болоод л өнгөрнө. Тиймээс хоёулаа нөгөө чиний хэлээд байсан киног үзэцгээе. Саяхан нээлтээ хийсэн байна лээ. Чамайг кинонд даах өртэй ш дээ. Тэмцээнд бэлдээд эхэлчихвэл чамтай цагийг өнгөрүүлэхэд жаахан хүндрэлтэй болчихно. Тэгэхээр завтай байгаа дээрээ найздаа өрөө төлчихье" гэсээр инээв.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ