~1-р хэсэг~

3K 184 0
                                    

"Зорчигчдоо манай онгоц газардах гэж байгаа тул та бүхэн суудлын бүсээ зүүнэ үү" онгоцны үйлчлэгчийн анхааруулсан дохиогоор сонсож явсан дуугаа унтраан, чихэвчээ аваад цонх руу харлаа. Аль хэдийнээ 4 жил өнгөрчихжээ. Сонин юм шүү. Бүгдийг мартсан гэж бодож байтал үгүй байж. Газардах гэж байна гэсэн хэдхэн үгийг сонсонгуут л түүнтэй өнгөрүүлсэн жаргал зовлон, баяр хөөр, уйтгар гуниг гээд цаг мөч бүр зурсхийн орж ирж байх шив. Гэхдээ мартсан байна уу, мартаагүй байна уу надад хамаа байсангүй. Тэр хүн болоод түүнтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаа одоо миний хувьд ердөө л дурсамж болохоор.

4 жилийн өмнө

Бидний хамтдаа өнгөрүүлсэн бас нэгэн зун дуусч хичээл орох өдөр хаяанд иржээ. Өдөр бүр хамт цагийг өнгөрүүлж байсан бид хоёр биенээсээ уйдсан уу гэлтэй аль аль нь ангийнхантайгаа уулзана гэхээс тэсгэл алдаж, өдөр бүрийг хуруу даран тоолно. Зуны амралтын сүүлийн хэд хоногийг тэр аав ээжтэйгээ аялалаар явж, харин би гэдэг хүн өрөөндөө кино үзэх эсвэл эмээдээ эрхлэх гэсэн ажилтайгаар өнгөрүүлсээр нэг л мэдэхэд хүсэн хүлээсэн хичээлийн эхний өдөр болсон байв.

"Хэсү, миний охин яг одоо босохгүй бол хичээлээсээ хоцрох нь дээ" гэх эмээгийн дуугаар утасныхаа цагийг харвал аль хэдийнээ 7 цаг болжээ. Урьд шөнө хичээл орно гэхээс баярласандаа нойр хүрэхгүй байсаар бараг үүр цайх гэж байхад унтсан өөрийгөө зэмлэнэ. Ингэж болохгүй, хичээлийнхээ эхний өдөр хоцорч болохгүй гэсэн бодол л толгойнд минь эргэлдсээр арай хийн цагтаа амжуулан өглөөний цайгаа уухад бэлэн болов.

"Эмээ намайг хоцрох гэж байгааг мэдсээр байж дуудахгүй яасан юм бэ?" гэсээр хоолны ширээнд суухад эмээ

"Чамайг мэдэж байгаа юм байх л гэж бодлоо. Тайван ид л дээ" гэсээр инээх аж. Би эмээгийн охин. Аав ээж минь амьдралын эрхээр гадаадад ажил хийж, харин би багаасаа эмээ дээрээ өссөн юм. Тэд минь зав зайгаараа эмээ бид хоёр дээр ирэх ч хамгийн уртдаа л 10 хононо. Бага байхад аав ээжтэйгээ явж байгаа хүүхдүүдийг хараад яагаад аав ээж хоёр минь надтай хамт амьдарч болдоггүй юм бол, яагаад намайг байгаа газар руугаа аваад яваагүй юм бол гэх бодол битүүхэн төрдөг байсан ч эмээ минь надтай хамт байгаа шүү дээ гэж бодох төдийд л тэр бүхэн оргүй мэт замхран алга болдог байж билээ. Эмээ минь намайг тийм их хайраар өсгөж хүмүүжүүлсэн хэрэг.

Хам хум цайгаа уучихаад "Явчихаад ирье, эмээ" гэж хэлээд яаран гэрээсээ гарав. Хурдан хурдан алхалсаар булан эргэхэд тэр байсангүй. Би гайхан тэрний ирэх зүгт харсан ч алга.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|Where stories live. Discover now