~15-р хэсэг~

1.9K 142 1
                                    

Жонгүгийн хийсэн үйлдэлд ямар хариу үзүүлэхээ мэдэхгүй хэсэгхэн зуур гацаж орхисон би эргэн тойронд Жонгүг бид хоёрын ямар харилцаатайг гайхсан хүмүүсийн яриа болон Гёнхигийн дуугаар ухаан орон түүн рүү харлаа.

Гёнхи "Бурхан минь сая чухам юу болоод өнгөрчихөв өө" гээд тэр бас нэлээд гайхсан бололтой над руу нүдээ байдгаар нь томруулсаар харж байв.

Би түүнд юу гэж хэлэхээ мэдэхгүй Жонгүгийг ямар бодолтой тийм үйлдэл хийснийг тааж ядан аль хэдийн сагсны талбайд очсон түүн рүү харах гэж байгаад Тэхёны ууртай гэх чинь намайг ширтэх ширүүн харцтай тулав.

Түүний хажууханд Жимин ч бас над руу харж байлаа

ओह! यह छवि हमारे सामग्री दिशानिर्देशों का पालन नहीं करती है। प्रकाशन जारी रखने के लिए, कृपया इसे हटा दें या कोई भिन्न छवि अपलोड करें।

Түүний хажууханд Жимин ч бас над руу харж байлаа.

Харин цаана нь Жонгүг юу ч болоогүй юм шиг багийнхантайгаа инээлдэн ярилцана. Тэр чухам ямар бодолтой ийм юм хийсэн бол хэмээх бодолдоо автан сууна.

Гёнхи "Жонгүг та хоёр ямар нэгэн харилцаатай юм уу" хэмээн надаас болгоомжлонгуй асууна.

Би "Үгүй дээ, Гёнхи. Би ч бас яагаад түүнийг ийм юм хийснийг ойлгохгүй байна" гээд талбай руу харлаа.

Шүгэл дуугарч, хоёрдугаар хагас эхлэн багууд талбайд гарч ирлээ. Бөмбөгийг Юнги гэх залуу Тэхён руу дамжуултал, тэр харин авангуутаа эсрэг багийн хүн рүүгээ шидчихэв. Үзэгчид, багийнхан нь гээд түүний энэ үйлдэлд цочирдоогүй хүн байсангүй. Завсарлагаанаас хойш Тэхён нэг л тоглолтондоо төвлөрч чадахгүй шидсэн бөмбөг нь шийдэнд ч хүрэхгүй, бөмбөг авбал шууд л булаалгаад, яг л сагс тоглож чаддаггүй хүн шиг л байв. Удалгүй тэдний баг сэлгээ хийсэн нь Тэхён байлаа. Харин Тэхён хэсэг зуур толгойгоо барин гудайн сууж байснаа хамаг юмаа шүүрэн аваад заалнаас гарлаа.

Гёнхи хамт амьдардаг охин нь яаралтай дуудаад байна гээд түрүүлээд явсан учраас тэмцээний дараа Жонгүгтай уулзахаар спорт заалны гадаа түүнийг хүлээн зогсож байв. Гэтэл удсан ч үгүй Жонгүг гарч ирэн, намайг хараад шууд л гүйн ирлээ. Түүний араас багийнхан нь ирвэл тэдэн дунд Жиминээс гадна Хусог болон Юнги гэх хоёр нь ч алга байв. Бодвол Тэхёныг тэгээд гараад явчихсан болохоор түрүүлээд явчихсан бололтой.

[ДУУССАН] We Were Best Friends |KTH|जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें